Венесуэлийн өнгөрсөн сарын зах зээлийн гүйлгээний 54 хувь нь доллараар хийгдсэн гэдгийг тус улсын эдийн засгийн фирм тогтоожээ. 

Үүнээс тус улсын хоёр дахь том хот болох Маракайбогийн нийт худалдааны 86 орчим хувийг доллараар хийсэн байна. Харин нийслэл Каракас хот доллараар хамгийн бага гүйлгээ хийдэг хотоор нэрлэгджээ. 

Ийнхүү долларжих болсон шалтгаан нь сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямралаас болж гадагшаа дүрвэсэн дөрвөн сая гаруй иргэд ар гэрийнхэндээ гадаад валют шилжүүлж байгаагаас болжээ. Гэвч энэ нь доллараар худалдаа хийх боломжгүй иргэдэд сөргөөр нөлөөлж байгаа гэдгийг судлаачид хэлж байна. 

Мөн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд тавих хяналт суларснаас болж дотоод валютаар цалинждаг хүмүүс импортын бүтээгдэхүүн худалдаж авахад хүндрэл үүсчээ. Тус улсад зарагдаж буй ихэнх цахилгаан хэрэгсэл, хувцас, машины тоног төхөөрөмж, хоол хүнс доллараар гүйлгээ хийдэг юм. Гэвч сарын цалингийн доод хэмжээ ердөө зургаа орчим доллар байна. 

Эх сурвалж: Bloomberg