Дэлхийн хамгийн эртний кино наадам энэ жил 75 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.

Наадмыг жүжигчин Клер Фой, Райан Гослинг нарын гол дүрд нь тоглосон Америкийн сансрын нисгэгч Нил Армстронгийн амьдралын талаар өгүүлэх “Анхны хүн” киногоор нээжээ.

Энэ удаагийн наадмын дээд шагнал буюу Алтан арслан цомын төлөө олон улсын найруулагчдын 21 кино өрсөлдөж байгаа юм.

Харин шүүгчдийн бүрэлдэхүүнд жүжигчин Наоми Уоттс, Кристофер Вальц, зохиолч, найруулагч Гуллермо дел Торо нар ажиллах гэнэ.

Наадмын улаан хивсний еслолд ирсэн зочид:

Эх сурвалж: Euronews, NHK