Ойрын өдрүүдэд орох усархаг аадар борооны улмаас жижиг гол, хуурай сайр, уулын бэлээр уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байгаа тул малчид, тариаланчид сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.

Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байхыг зөвлөж байна.

Он гарсаар нийт 64 удаагийн усны осол гарч, 55 хүн амь насаа алдсаны найм нь хүүхэд байгаа юм. Иймд,

  • Гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө амралт, аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явах, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх,
  • Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх
  • Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих
  • Бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах -Голуудын усны түвшин буураагүй байгаа тул голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг анхаарууллаа. 

Сануулбал, наадмын тав хоногийн амралтын өдрөөр 15 хүн усны ослоор амиа алдсан юм. Мөн НМХГ-ын мэдээлснээр нийслэлд үерийн далан шуудууны аманд дээр 753 айл өрх амьдарч байна.