Нийслэлийн статистикийн газрын мэдээлснээр наймдугаар сарын 28-ны байдлаар хонины ястай мах килограмм нь 9736 төгрөг, үхрийн ястай мах 11308 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 56 төгрөгөөр буурсан бол цул махны үнэ 342 төгрөгөөр өсжээ. 

Харин Алтан тариа савласан дээд гурил 1350-1800 төгрөг, нэгдүгээр гурил 1050-1500 төгрөг, хоёрдугаар гурил 800-1200 төгрөгийн үнэтэй байна. Мөн Атар талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1340 төгрөгийн үнэтэй байгаа бол Бөмбөгөр хүнсний захад хамгийн хямд буюу 1200 төгрөг байгаа юм. 

Махны үнэ өссөн шалтгаан тодорхойгүй байгаа ба Засгийн газраас үнийн өсөлтийн эсрэг шуурхай арга хэмжээ авч байгаа гэх мэдээллийг өгч байгаа юм. Энэ жилийн хувьд махны үнэ өнгөрсөн оноос 20-30 хувь хүртэл нэмэгдсэн гэдгийг албаныхан мэдэгдсэн. Энэ нь нөөцийн мах бэлтгэл хангалтгүй, махны нийлүүлэлт багассан зэрэг хүчин зүйлээс шалтгаалсан байна.