Дорноговь аймгийн Даланжаргалан сумаас баруун хойд зүгт 17 км-т орших Зөрлөг гэх газар байрлах жонш баяжуулах үйлдвэрт осол гарчээ. Тодруулбал, жонш баяжуулах үйлдвэрийн гэрээт хамгаалагч Хөвсгөл аймгийн харьяат 45 настай иргэн Д цэвэр ус хадгалах усан санд энэ сарын 14-нд унаж амь насаа алдсан байна. 

Ослыг компаний дотоод камерын хяналтаар илрүүлсэн ба Онцгой байдал болон цагдаагийн 11 алба хаагч дөрвөн метрийн гүнтэй усан сангаас цогцсыг гаргажээ. 

Сонирхуулбал, МХЕГ-ын мэдээлснээр жилд 400 гаруй хүн үйлдвэрлэлийн осолд өртдөг байна. Мөн ажлын гурван хоногт нэг хүн мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдах, амь насаараа хохирох тохиолдол гардаг гэнэ. 

Хамгийн сүүлд буюу зургадугаар сарын 25-нд СХД-ийн дөрөвдүгээр хороонд байрлах МОН СҮҮ компаний хашаанд байрлах бохирын худагт хоёр ажилтан унаж амь насаа алдсан юм.