Манчестер Сити клубийн төвийн хамгаалагч, ахлагч Венсан Компани 11 жилийн дараа клубээ орхихоор боллоо.

Бельгийн хөлбөмбөгчин тэрээр Манчестер Сити клубт тоглох хугацаандаа Аваргуудын лигийн дөрөв, Холбоодын аваргын хоёр, Лигийн аваргын дөрвөн цом хүртэж байжээ.

Компани 2008 оноос хойш нийт 360 тоглолтод оролцож 20 гоол хийснээрээ Манчестер Ситигийн шилдэг тоглогчдийн нэг болсон юм.

Тэрээр энэ талаар ярихдаа, “Клубтэйгээ хийсэн анхны тоглолтоо тодхон санаж байна. Манчестер Ситигийн дэмжигчид маань сайн, муу бүх цаг үед надтай хамт байсныг би хэзээ ч мартахгүй” гэжээ.

Харин Манчестер Сити клубийн эзэн Калдүн аль Мубарак Компаний талаар, “Манчестер Ситид олон дэмжигч байсан ч Компани хамгийн том хувь нэмэр оруулсан. Тэрээр дөрвөн менежерийн нүүр үзсэн ч удирдлага, ухаалаг байдал, шийдэмгий зан нь өөрчлөгдөөгүй” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: The Guardian,CNN