Монголд коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссоос олон улсын бүх нислэгийг груавдугаар сарын 11-31 хүртэл зогсоосон юм.  

Үүнтэй холбогдуулан Италид аялал жуулчлалын болон 90 хүртэлх хоногоор түр оршин суух эрхийн хугацаа нь дуусаж байгаа Монгол иргэд энэ сарын 11-ний дотор Элчин сайдын яамны шуурхай утас (+39 389 063 4886) болон Mongolian Embassy Italy фэйсбүүк хуудсаар холбогдохыг зөвлөж байна.

Италид гуравдугаар сарын еснөөс улс даяар хөл хорио тогтоож, олон нийтийн арга хэмжээ, бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг зогсоосон юм. 

Гэхдээ тус улсын төрийн байгуулагын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх ба бараа эргэлт, шуудан холбоо, худалдааны тээвэрлэлтийг энгийн горимоор явуулж байна. 

Мөн олон улсын нислэг хуваарийн дагуу явагдах бөгөөд хурдны зам, орон нутгийн нийтийн тээвэр, галт тэрэгний замын хөдөлгөөнд хүчний байгууллага хяналт тавина. Иргэд зөвхөн онцгой тохиолдолд тусгай маягт бөглөн хот хооронд зорчих эрхтэй. Үүнд:

  • Эрүүл мэндийн шалтгаанаар,
  • Албан ажлаар /муж, хот захиргааны албан ёсны бичигтэй,
  • Зайлшгүй шаардлагаар дэлгүүрээр үйлчлүүлэх,
  • Аялал жуулчлалын зорилгоор ирсэн гадаадын иргэн эх орондоо буцах тохиолдол тус тус хамаарна.