ШӨХТГ-аас өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг зохиомлоор нэмсэн иргэн, ААН-ийг 5-20 сая төгрөгөөр торгож, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь цуцлах санал хүргүүлнэ гэлээ.

Мөн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа тул хүнсээ нөөцлөхгүй байхыг зөвлөж байна. Албаныхны мэдээлснээр худалдааны зах, дэлгүүрт махны эрэлт багасаж, үнэ нь буурч эхэлсэн гэнэ.

Үүнээс гадна үүссэн нөхцөл байдлыг далимдуулан үнээ өсгөсөн худалдааны төв, дэлгүүрийн талаарх мэдээллийг 1800-1284 дугаарын утсанд мэдээлэхийг уриаллаа.