УИХ-ын чуулганаар Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолыг хүчингүй болгож, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэхээр шийдвэрлэлээ.

Ингэснээр хуулийн төслийг 11 сарын 11 хүртэлх хугацаанд гурав дахь хэлэлцүүлэгт бэлдэж, энэ хугацаанд төслийн талаар иргэдэд мэдээлж, таниулахаар болсон юм.

Уг нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэнэ гэж байсан ч Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авснаар цуцлагдсан байна. Гуравдугаар хэлэлцүүлгээр төслийн зүйл, хэсэг, заалт бүрээр санал хураалт явуулах бөгөөд эцэст нь хуулийг бүхэлд нь батлах саналыг хураах юм.