УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх бол байнгын хороод хуваарийн дагуу хуралдана.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо:

  • Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр” соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.06.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.06.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Экспортын зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.06.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.06.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийг хангуулах зохион байгуулалтын асуудал.

Төрийн байгуулалтын байнгын хороо:

  • “Ажлын хэсэг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий/;
  • “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.06.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал.

УИХ-ын чуулган:

  • Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг явуулах, үргэлжилнэ/.