Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаанаар шинэ даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, Н.Чинбат олонхын санал авлаа.

Н.Чинбат нь Улсын дээд шүүхийн орлогч дарга, Иргэний коллегийн дарга, Улсын Их Хурлын даргын хуулийн зөвлөх, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Оюуны өмчийн газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх зэрэг албан тушаал хашиж байжээ. 

Ийнхүү 1998-2004 онд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажилласан ба  Монгол улсын гавьяат хуульч цолтой байна. Тэрээр УИХ-ын 2017 оны 45-р тогтоолоор Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр дахин томилогдсон юм. 

Н.Чинбатын товч намтар: 

  • 1974 онд Нийслэлийн 24 дүгээр сургууль,
  • 1979 онд МУИС-ийн хуулийн анги, Эрх зүйч мэргэжилтэй, Хууль зүйн магистр
  • 1979-1990 онд МУИС-д багш, Хууль зүйн тэнхимийн орлогч эрхлэгч,
  • 1990-1993 онд Улсын Дээд шүүхийн орлогч дарга, Иргэний коллегийн дарга,
  • 1993-1996 онд Улсын Их Хурлын даргын хуулийн зөвлөх,
  • 1996-2016 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газрын дарга,
  • 2016-2017 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөхөөр ажилласан байна.