Энэ сарын 20-нд төв, зүүн аймгийн ихэнх нутаг, говийн аймгийн зарим газраар, 21, 23-нд баруун аймгийн баруун хэсэг, зүүн аймгийн зарим газраар, 22-нд баруун болон төвийн аймгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. 

Салхи 20-нд говь, талын нутгаар, 23-нд зарим газраар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ гэж ЦУОШГ-аас мэдээллээ. 

Харин Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан байх гэнэ. 

Мөн говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.