Хятадын засгийн газар Вашингтон пост, Гуардиан сайтуудад хориг тавилаа. Эдгээр сайтууд нь Хятадаас виртуал сүлжээ ашиглалгүйгээр нэвтрэх боломжтой сүүлийн англи хэлтэй мэдээллийн хэрэгслүүд байжээ.

Хятадын интернет хяналтын албаныхан 1989 онд болсон Тиананмений талбайн бослогын 30 жилийн ойтой холбоотойгоор WeChat нийгмийн сүлжээний хэрэглэгчдэд уг бослогын тухай мэдээлэл тараахыг хориглосон юм.

Мөн өнгөрсөн сард Википедиа хуудасны бүх хэл дээрх хувилбарыг хориглосон ба Тиананмений бослогын талаар хамгийн их мэдээлсэн CNN сайтыг Хятадад хаасан байна.

Хятадын засгийн газар ямар шалтгаанаар сайтыг хааснаа бараг тайлбарлаагүй бөгөөд энэ удаагийн хориг хэзээ хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй гэнэ.

Блүмберг, Нью-Йорк таймс, Рёотерс, Уолл стрийт журнал мэдээллийн сайтууд болон Фэйсбүүк, Твиттер, YouTube, WhatsApp зэрэг нийгмийн сүлжээнүүд одоог хүртэл Хятадын интернетийн хоригт багтдаг юм.

Эх сурвалж: SCMP, The week