Израилийн кибер аюулгүй байдлын NSO компаний бүтээсэн хяналтын програм WhatsApp аппликейшний дуудлагаар дамжин хэрэглэгчдийн гар утсанд суусан байж болзошгүйг аппликейшний хөгжүүлэгчид анхаарууллаа. WhatsApp-ын зүгээс уг асуудлыг засварласан бөгөөд хэрэглэгчдийг аппликейшнаа шинэчлэхийг уриалсан байна.

Халдлага үйлдэгчид WhatsApp аппликейшн ашиглан хэрэглэгчид рүү залгасан ба тухайн дуудлагыг авсан аваагүйгээс үл хамааран гар утсанд нь хяналтын програм сууж байгаа гэдгийг аппликейшн хөгжүүлэгчид илрүүлжээ.

NSO компаний зүгээс уг асуудлыг шалгаж байгаа ч хэрэглэгчдийн гар утсыг тагнах оролдлого хийгээгүй гэж мэдэгдсэн юм. Улмаар Пегасус хяналтын програмаа засгийн газрын агентлагуудад худалдахаа зогсоосон байна.

Энэхүү програм нь гар утсанд суусан даруйдаа мессеж, утасны жагсаалт, байршил, и-мэйл, интернет хайлтын түүх зэргийг хуулж авахаас гадна утасны микрофон, камерыг ашиглан тухайн хэрэглэгчийн бүх үйлдлийг бичдэг гэнэ.

Дэлхий даяар 1.5 тэрбум хэрэглэгчтэй WhatsApp аппликейшн нь нууцлал өндөртэй учир идэвхтнүүд, эсэргүүцэгчдийн дунд өргөнөөр ашиглагддаг юм. 

Эх сурвалж: The guardian, BBC