Оросын ерөнхийлөгч Владимир Путин Википедиагийн Орос хувилбарыг бүтээхийг хүслээ. Риа Новости сонины мэдээлснээр тэрээр Кремлинд болсон Орос хэлний ирээдүйн талаарх уулзалтын үеэр, “Орос нэвтэрхий толийг дижитал системд хувиргаж найдвартай, шинэлэг болгосноор Википедиаг орлох боломжтой” гэжээ. 

Орос нэвтэрхий толийг 2007-2014 онд цаасан хэлбэрээр гаргадаг байсан юм. Харин Засгийн газар уг нэвтэрхий толины дижитал хувилбарыг ирэх гурван жилийн дотор бүтээхэд 1.7 тэрбум рубль төсөвлөсөн байна. 

Оросын засгийн газар 2015 онд каннабисийн тухай мэдээллээс болж Википедиаг хэсэг хугацаанд хориглосон юм. Одоогоор Википедиагийн Орос хэл дээрх хувилбарт 1.5 сая гаруй мэдээлэл байдаг. 

Орос 2021 он гэхэд өөрсдийн гэсэн интернет сүлжээг бий болгож дэлхий нийтийн сүлжээ болох WWW-ыг хориглохоор болсон юм. Ингэснээр тус улсын Засгийн газар интернет хэрэглэгчдийн хайлтыг хянах боломжтой байна. 

Эх сурвалж: The guardian, DW