Майкрософт компани Виндөүс 7 үйлдлийн системийг цаашид шинэчлэхгүй гэдгээ мэдэгдлээ. Гэхдээ Виндөүс 7 үйлдлийн системтэй компьютерууд хэвийн ажиллах хэдий ч аюулгүй байдлаа алдаж вируст өртөх эрсдэл өндөр болох юм. 

Иймд Виндөүс 7 хэрэглэгчид 139 доллараар Виндөүс 10 татаж авах эсвэл Виндөүс 10 суусан шинэ төхөөрөмж авах нь зүйтэй гэнэ. Майкрософт компани 2016 оны долдугаар сараас хойш Виндөүс 10-ыг үнэгүй санал болгохоо больсон юм. Гэхдээ Майкрософт веб хуудсаас Виндөүс 10 үнэгүй татах боломжтой гэнэ. 

Мөн Виндөүс 10 -ын Home, Pro хувилбаруудыг худалдаж авч болно. Гэвч Виндөүс 10 үйлдлийн системийн аппликейнш зарим хуучин компьютерт тохирохгүйг Майкрософтын зүгээс анхааруулж байна. Учир нь уг үйлдлийн системийг суулгахын тулд тухайн компьютерын процессорын хурд 1GHz-ээс, хатуу дискний багтаамж 32gb-аас дээш байх ба RAM нь дор хаяж 1gb байх ёстой юм. 

Виндөүс 7 нь 2009 онд гарсан бөгөөд өнгөрсөн оны байдлаар нийт компьютерын 32.7 хувь нь уг үйлдлийн системийг ашиглаж байна. Харин Виндөүс 10-ыг 47.6 хувь нь ашиглаж байгаа гэсэн статистик гарчээ. 

Эх сурвалж: The verge, Business insider