Хятадын үндэсний эрүүл мэндийн комисс өнгөрсөн Ням гаригт эх газрын Хятад дахь коронавирусийн батлагдсан тохиолдол 17205 болж, 362 хүн нас бараад байна. 

Нас барсан тохиолдлын нэг нь Филиппинд бүртгэгдсэнээр Хятадаас гадна нас барсан анхны тохиолдол болсон юм. 

Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор Хятадад шинэ эмнэлгүүдийг барьж байна. Тухайлбал, Ухань хотод 1000 ортой Хуошеншан эмнэлгийг найман өдөрт барьж дуусгажээ. 

Өнөөдрийн байдлаар Хятадад коронавирусийн сэжигтэй 21558 тохиолдол илэрсэн ба 152700 хүн хэвтэн эмчлүүлж, 475 хүн эдгэрсэн байна. 

Үүнээс гадна Хонг Конгийн эмнэлгийн ажилтнууд Хятадтай хиллэдэг хилээ бүрэн хаахгүй бол ажил хаяна гэж мэдэгджээ. Харин Хонг Конгийн удирдлагууд хилээ хаахын оронд ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу шалган нэвтрүүлэх аргыг хэрэглэх нь зүйтэй гэсэн байна. 

Эх сурвалж: BBC, CNN   

Г.Оюунбилэг