Хятадын гар утас үйлдвэрлэгч Шаоми компани их биеээ бүхэлд нь ороосон дэлгэцтэй Mi Mix Alpha загварын утасны консефтоо олонд танилцууллаа. 

Уг утасны их бие бүхэлдээ индранил шил, кирамик болон сансрын хөлгийн титан материалаар хийгдсэн байна. Хамгийн сонирхолтой нь утасны урд шил ар талыг нь бүхэлд нь бүрсэн ба эргүүлээд дэлгэц болгон ашиглаж болох гэнэ. 

Шаоми компаний мэдээлснээр Mi Mix Alpha загварыг цөөн тоогоор үйлдвэрлэх ба 12-р сард Хятадад 2800 доллараар худалдаанд гарах юм. Энэхүү утас ямар хэмжээтэй байх нь нууц хэвээр байгаа ч их биеийн 180 хувь нь дэлгэц байх гэнэ. Мөн Snapdragon 855+ процессор, 12GB RAM, 512GB багтаамжтай ба 5G сүлжээ дэмжих юм. Үүнээс гадна батарей нь 4050 mAh хүчин чадалтай бөгөөд 40W хүчин чадалтай түргэн цэнэглэгтэй байх гэнэ. 

Mi Mix Alpha утасны урд тал камергүй бол ардаа 108MP, 20MP, 12MP нягтралтай гурвалсан камертай байх юм. 

Шаоми компани энэ оны сүүлээр 5G сүлжээний Mi 9 Pro загвараа танилцуулахаар болсон ба энэ нь ердөө 520 долларын үнэтэй гэнэ. Үүнээрээ Mi 9 Pro 5G сүлжээний хамгийн хямд утас болж байгаа юм. 

Эх сурвалж: Techcrunch, The verge