Чипсний уутны талд нь агаар байдаг шалтгаан бол чипсийг үйрэхээс хамгаалж байгаа явдал юм. Гэхдээ энэ нь яг ч агаар биш азотын хий бөгөөд чипсийг шинэ байлгахад тусалдаг байна. 

Эрдэмтэд 1994 онд чипсийг азотын хийнд хадгалснаар шинээс гадна амттай болдгийг тогтоожээ. Хэрэв үүний оронд агаараар дүүргэвэл чипс нойтон болж мууддаг байна. 

Чипсний уутнаас дотор нь хэр хэмжээний чипс байгааг харж болно. Америкийн конгресс 1966 онд Үнэн зөв савлагаа, шошгоны журам баталсан байна. Үүний дагуу үйлдвэрлэгчид хэрэглэгчдийг хуурч мэхлэхээс сэргийлж савлагаан дээрээ бүтээгдэхүүний жинг бичдэг болжээ. Үүнээс та хэр их агаар худалдан авч байгаагаа харах боломжтой юм. 

Эх сурвалж: RD