Өмнө нь нийтэд дэлгэгдэж байгаагүй Японы өнгөрсөн үеийг харуулсан өнгө оруулсан зургуудыг Италийн зурагчин Феличе Беато авсан байна. Тэрээр тухайн үед хаалттай нийгэмтэй байсан Японд нэвтрэх зөвшөөрөл авсан барууны анхны зурагчин байжээ.

Тэрээр Японы өнцөг булан бүрээр аялж, газар орон хүмүүсийн аж байдлын зургийг авсан ба Японы уламжлалт модон бар, усан будгаар зурдаг зураачидтай хамтран хар цагаан зургуудаа өнгө оруулсан байна.

Япон улс нь 220 жилийн турш улсаа хаасан бөгөөд 1853 онд хаалттай нийгмийн бодлогоосоо татгалзаж, олон улсад нээлттэй болсон байдаг. Уг бодлогыг Токугава шогун санаачилж, 1633 онд санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд бодлогын хүрээнд Японы иргэд гадагш гарч, гадны иргэд Япон руу нэвтэрч болдоггүй байсан юм. Энэ хугацаанд тус улсын нийгэм, тэр дундаа уран зураг, шүлэг найраглал эд цэцэглэн хөгжсөн байдаг.

18, 19-р зууны Японы уран зургууд

Эх сурвалж: CNN