Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажил өнгөрсөн 11-р сард ашиглалтад орсон юм.

Одоогоор тус гүүрийн үндсэн ажил 90 хувьтай хийгдсэн ч, гүүрийн замын өнгөн хучлаг, тэмдэг тэмдэглэгээ гэрэлтүүлэг, ногоон байгууламж, ус зайлуулах шугамын ажлууд хийгдэнэ.

Үүнтэй холбоотойгоор тус замын үлдсэн ажлуудыг өнгөрсөн сарын 15-аас хийж эхэлсэн бөгөөд харин авто замын өнгөн хучилтын ажил ирэх Ням гарагаас эхлэх юм. Уг замын ажил энэ сарын 23 хүртэл хийгдэх бөгөөд энэ хугацаанд Яармагийн гүүрний чиглэлүүдийг хуваарийн дагуу хэсэгчлэн хаахаар болжээ.

Хэсэгчлэн хааснаар замын хөдөлгөөнд саад учрахгүй ч ачаалал нэмэгдэх тул тус чиглэлд зорчигчдод хэсэгчлэн хаах хуваарийг танилцуулж байна.

Дашрамд дурдахад, нийслэлд шинэчлэн засварлаж буй Сонсголонгийн гүүр, Замын цагдаагийн гүүрэн гарцын ажлыг энэ онд багтаан дуусгахаар төлөвлөсөн юм.