Ядуу хүмүүс зүрхний өвчнөөр өвдөх магадлал өндөр байдаг гэдгийг Швейцарын эрдэмтэд тогтоожээ. Учир нь орлого багатай хүмүүс ээлжээр, олон ажил зэрэг хийдэг ба чимээ ихтэй газар ажилладаг учир сайн нойр авч чаддаггүй байна. 

Мөн өр зээл, төлбөр зэрэг санаа зовох зүйл ихтэй учир нойргүйдэлд өртөх нь их байдаг гэнэ. Уг судалгаанд 111 мянга гаруй хүн оролцсон Европын найман судалгааны мэдээллийг ашигласан байна. 

Ингэхэд оролцогчдын 13.4 хувь нь нойргүйдэл, ажил мэргэжилтэй холбоотой зүрхний өвчтэй байсан ба ихэнх нь эрчүүд байжээ. Эмэгтэйчүүд гэрийн ажлаас болж аль хэдийн стресстддэг тул орлогодоо төдийлөн санаа зовдоггүй байна. 

Нойр нь мөн сэтгэл гутрал, ой санамж муудах зэрэг өвчний эрсдлийг нэмэгдүүлдгийг өмнөх судалгаануудаар тогтоож байсан юм. 

Иймд хүмүүсийг тав тухтай амруулахын тулд бүтээн байгуулалтын өөрчлөлт хийх шаардлагатай гэж судлаачид үзэж байна. Тухайлбал, дуу чимээ тусгаарлагч цонх хэрэглэх, зам хөдөлгөөнийг хязгаарлах, төв зам, нисэх буудлын ойролцоо байр, орон сууц барихгүй байх хэрэгтэй гэнэ. 

Эх сурвалж: Science alert