Хуучны зөвлөлт холбоот улсын гавьяат, Якутын нэрт дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн Оросын Саха хотод боллоо.

Нэрт дасгалжуулагчийн 90 насны дурсгалд зориулсан 11 дэх удаагийн тэмцээнд 30 орны 195 тамирчин эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлджээ. Тэмцээний нийт шагналын сан нь  180 мянган доллар бөгөөд олимп, дэлхийн медальтай 20-иод бөх зодоглосон байна.

Манай улсаас сарын дараа Унгарын нийслэл Будапештэд болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох есөн тамирчин хүч үзэж, таван мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ. Тодруулбал,

Мөнгөн медаль хүртсэн тамирчид,

  • 61 кг-д Аваргууд академийн тамирчин ОУХМ Т.Түвшинтулга
  • 65 кг-д Арслан клубийн тамирчин ОУХМ Т.Тулга,
  • 70 кг-д Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Б.Бямбадорж,
  • 97 кг-д Аврагч спорт хорооны тамирчин Ө.Батзул,
  • 125 кг-д Хүч спорт хорооны тамирчин ОУХМ Н.Золбоо,

Хүрэль медаль хүртсэн тамирчид,

  • 79 кг-д Хасу-Мегастарс клубийн тамирчин МУГТ П.Өнөрбат,
  • 86 кг-д Алдар спорт хорооны тамирчин ОУХМ О.Үйтүмэн,
  • 92 кг-д Арслан клубийн тамирчин ОУХМ Л.Төртогтох нар хүртжээ.

Сонирхуулахад, тус тэмцээний алтан медалийг 7000, мөнгөн медалийг 5000, хүрэл медалийг 3000 доллараар байлсан байна. Манай тамирчдын дараагийн буухиа 10-р сарын 20-28-нд Унгарын нийслэл Будапешт хотноо зохиогдох насанд хүрэгчдийн ДАШТ юм.