Иог нь амьсгал болон хөдөлгөөний тусламжтайгаар эрүүлжүүлэх, стресс ядаргааг тайлах техник юм. Энэ нь биеийг эрүүлжүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, биеийн жинг барих, хөдөлгөөний хомсдлыг арилгах, сэтгэл санааг тайвшруулах, төвлөрөлтөө сайжруулах, амьдралд илүү эрч хүчтэй болох, залуужуулах тустай.  Иог нь олон төрөл бөгөөд Энэтхэгээс үүссэн хатха иог дээр үндэслэн бий болсон байна. 

Хатха иог

Image result for hatha yoga"

Энэ нь иогоор анхлан хичээллэж байгаа хүмүүст тохиромжтой. Иогийн байрлалын дараалал цувралыг эрч хүчтэй хийхэд түлхүү анхаарч байхад зарим нь тарни уншилтыг иогийн хичээлд оруулдаг байна. 

Айенгар иог  

Image result for iyengar yoga"

Тус иог нь баруунд өргөн дэлгэрсэн ба зөв зүйтэй байрлалыг чухалчилдгаараа онцлог юм. Багш нар нь хүний биеийн анатомийн талаар өргөн мэдлэгтэй, гэмтэл, зовиурыг арилгахад мэргэшсэн байдаг гэнэ. Мөн иогийн туслах хэрэгсэл болох олс, дэвсгэр, блок зэргийг ашиглана.  Сурагч нар эхлээд байрлалаа сураад дараа нь амьсгалын техникийг эзэмшдэг байна.

Аштанга иог

Image result for ashtanga yoga"

Иогийн цуврал байрлалуудыг тодорхой дэс дарааллаар заана. Аштанга иог бол динамик бие бялдрын хувьд хүч шаарддаг ба хичээлийн явцад байрлал бүрийг барьж байхдаа амьсгалын техникийг хэрэглэдэг. 

Виньяаса иог

Image result for vinyasa yoga"

Иогийн байрлалуудыг жигд урсгасан цуврал болгох зорилгоор өөр хооронд нь холбоос болох хөдөлгөөнөөр уялдуулж хийдэг. Байрлал бүрийг удаан барихгүй, хичээллэлтийн хэмнэл хурдан байна. Энэхүү иог нь эрч хүчтэй хичээллэлтийг эрхэмлэдэг хүмүүст тохиромжтой.

Бикрам иог

Image result for bikram yoga"

Сурагчид 26 иогийн байрлалыг +38 градус халуун өрөөнд хийдгээрээ онцлогтой юм. Ингэснээр их хэмжээгээр хөлөрч иогийн байрлалын биеийг цэвэрлэх үр нөлөөг нэмэгдүүлж, уян хатан байдлыг сайжруулдаг байна. Энэ иогийн төрлөөр хичээллэхийн тулд эрүүл байх шаардлагатай.

Халуун иог

Image result for power yoga"

Энэ нь Бикрам иогтой төстэй боловч зөвхөн 26 байрлалаар хязгаарлагддаггүй. Тус иог нь нэлээд эрч хүчтэй хийх дуртай, хөлсөө гаргах хүсэлтэй хүмүүст тохиромжтой.

Шивананда иог  

Image result for sivananda yoga"

Шивананда нь 12 байрлал буюу түүний хувилбараас бүрдсэн цувралыг багтаадаг. Сурагчид иогийн байрлал, амьсгалын техник ба тарни уншлагыг сурна.    

Кундалини иог

Image result for kundalini yoga"

Олон давтамжтай удаан хугацааны эрч хүчтэй амьсгалтай иогийн байрлалыг хослуулан хийдгээрээ онцлогтой. Кундалини иогоор хүний дотор энергийг задлан гаргах ба өөрийгөө мэдрэх мэдрэмжийг илүү өндөр түвшинд хүргэх зорилготой байна. Тус иог нь оюунлаг хичээллэлтийг эрэлхийлсэн хүмүүст тохирно.

Агаарын иог

Image result for air yoga"

Таазнаас дүүжилсэн урт даавуун дээр уламжлалт иогийн байрлалыг хийнэ. Зарим байрлалыг суугаа байдлаас хийдэг бол заримыг нь доош унжсан урвуу байдлаас хийдэг байна. Агаарын иог нь газрын татах хүчийг ашигладаг суналт, анхаарал төвлөрөл, булчин чангалалтыг сайжруулна. Гэхдээ жирэмсэн, нүдний даралттай, нүдний хагалгаа хийлгэсэн, зүрх судасны өвчтэй, ясны гажигтай, цусны даралттай, хиймэл түнхтэй хүмүүс тус иогоор хичээллэж болохгүй.