Форбес сэтгүүлд нийтлэгдсэнээр Youtube-ийн алдартнуудын дунд хүүхдүүд хамгийн их ашигтай ажиллаж байна. 

Тэдний ихэнх нь бичлэг дээрээ янз бүрийн тоглоом танилцуулж, тоглоомын компаниас мөнгө авдаг юм. Мөн Youtube сувгаас мөнгө авдаг ба зарын орлогыг тооцвол сая гаруй дагагчтай суваг 400 мянгаас нэг сая долларын ашиг олдог. Жишээ нь, хүүхдүүдийн дунд хамгийн алдартай суваг болох Райаны ертөнц жилд 25 сая доллар олдог байна. 

Youtube дээрх зар сурталчилгаа телевизийн зартай ижил хэмжээний нөлөө үзүүлдэг ба удахгүй телевизийг давах төлөвтэй байна гэж ивээн тэтгэгч компаниуд үзжээ. 

Зураг: BBC.com

Одоогийн байдлаар 75 сая долларын жилийн орлоготой хамгийн баян Youtube алдартан Жефри Стар загвар ба арьс арчилгааны сувагтай юм. Мөн өөрийн нэрийн гоо сайхны компани ажиллуулдаг байна. 

Эх сурвалж: BBC, MoneyInc