Youtube сайтаар бичлэг үзэн ганцаараа төрөх гэж оролдсон Энэтхэгийн 25 настай эмэгтэй дөнгөж төрсөн хүүгийн хамт нас барсан байдалтай олджээ.

Талийгаач Горакпур муж дахь түрээсийн өрөөндөө гар утсаараа хэрхэн ганцаараа төрөх талаар бичлэгийг дууриаж байгаад амиа алдсан байна.

Байр түрээслэгчид түүний өрөөнөөс цус урссан байхыг хараад цагдаад мэдэгдсэн бөгөөд хэргийн газраас хайч, хутга, оёдлын утас олджээ.

Цагдаа нарын мэдээлснээр талийгаач тус өрөөг дөрвөн өдрийн өмнө хөлсөлсөн бөгөөд ганц бие эмэгтэй хүүхэд төрүүллээ гэх олны хэл амнаас эмээн ганцаараа төрөхөөр шийдсэн байх магадлалтай гэнэ.

Одоогоор мөрдлөгийн ажил үргэлжилж байгаа ба талийгаачийн утасны мэдээллийг цуглуулж нас барсан цагийг тогтоохоор ажиллаж байна.  

Эх сурвалж: RT, Mirror