Японы 206 иргэнийг Уханиас авчирч тусгаарлаад байгаа ба коронавирусийн шинж тэмдэг илэрсэн хүмүүст эмнэлгийн тусгай үйлчилгээ үзүүлэх гэнэ. Одоогоор Уханьд 450 гаруй Япон иргэд нислэгийн ээлжээ хүлээж байгаа юм.

Мөн Хятадын засгийн газарт олон тооны мэс заслын маск, хамгаалалтын нүдний шил, 50 хамгаалалтын хувцас зэргийг хүлээлгэж өгсөн байна. Түүнчлэн Америкийн дипломатууд болон тэдний гэр бүлийнхнийг тээвэрлэсэн онгоц Уханиас хөөрчээ. Онгоцонд Америкийн 240 гаруй иргэн байж магадгүй юм.

Өнөөдрийн байдлаар коронавирусийн 5974 тохиолдол бүртгэгдэж 132 хүн амиа алдаад байна. Түүнчлэн Тайваньд найм, Францад дөрөв дэх халдварын тохиолдол илэрчээ.

ДЭМБ Хятадын засгийн газрын тохиролцооны хүрээнд олон улсын эрдэмтдийг Хятад руу илгээхээр болсон ба халдварын талаарх мэдээллийг илүү ил тод байлгахыг зөвлөсөн байна.

Мөн Америкийн өвчний хамгаалал, урьдчилан сэргийлэх төв бусад лабораториудыг коронавирус илрүүлэх тестээр хангахаар ажиллаж байна. Одоогоор зөвхөн зөвхөн тус төвд шинжилгээний дээжүүдийг шалгаж байгаа юм.

Эх сурвалж: CNN