Япон дэлхийн хамгийн хурдан буюу цагт 400 км хурдалдаг галт тэргээ туршиж эхэллээ. Энэхүү Шинзансен ALFA-X загварын галт тэрэгний туршилт гурван жил үргэлжлэх ба 2030 оноос ашиглалтад орж цагт 360 км хүртэл хурдтай явах юм.

Уг галт тэрэг нь Хятадын Фишин галт тэрэгтэй ижил хүчин чадалтай ч 10 км цагаар илүү хурдан байна.
ALFA-X загвар нь орчин үеийн хэв маяг бүхий 10 чингэлэг, урт хамартай бөгөөд хоорондоо 280 км зайтай Сендай, Аомори хотын хооронд долоо хоногт хоёр удаа шөнө дундаас хойш хийх юм.

Японы хурдны галт тэрэгний үйлдвэрлэгч Шинзансен компани жилийн өмнө цагт 300 км хурдалдаг N700S загварын туршилтыг эхлүүлсэн бөгөөд уг галт тэрэг 2020 онд ашиглалтад орох байна.

Японы төмөр замын соронзон галт тэрэг 2015 онд 603 км цаг хурдалж дээд амжилт тогтоож байсан юм.

Эх сурвалж: CNN, Nikkei