Японы байгаль орчны яамнаас хаягдал модоор хийсэн спорт машинаа Токиогийн авто шоуны үеэр танилцууллаа. Nano Cellulose Vehicle (NCV) гэх уг машин нь жирийн машинаас хоёр дахин хөнгөн хэдий ч эдэлгээ сайтай юм. 

Яамны мэдээлснээр уг машины дээвэр, хаалга, урд талын багажийг ХАА-н хаягдлаас гаргаж авсан целлюлоз нано мяндсан материалаар хийсэн байна. Уг материал нь мод учир гангаас тав дахин бат бөх бөгөөд хөнгөн юм.  

Мөн боловсруулах явцад нүүрстөрөгч бага ялгаруулдаг байна. Үүнээс гадна уг машиныг хуучрах үед моднуудыг нь дахин боловсруулан ашиглах боломжтой гэдгээрээ бусад машинуудаас илүү байгальд ээлтэй юм. 

Машины дотор заслыг жинхэнэ модоор хийсэн ба суудлын бүрээсийг нь кимоногийн загвараар хийжээ. Яамны зүгээс уг машины хүчин чадлын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй ч устөрөгч түлш ашигладаг учир дээд хурд ердөө 20 км/ц байна. 

Энэ нь анхны модоор хийсэн машин биш бөгөөд автомашин үйлдвэрлэгчид машины зарим хэсэгт мод ашигладаг юм.

Эх сурвалж: RT, Dllmag