Найман жилийн өмнө Японы Фукушима хотын атомын цахилгаан станцын дэлбэрэлтийн үеэр ашигласан усыг далай руу урсгаж магадгүй гэж тус улсын байгаль орчны сайд Ёшиаки Харада мэдээллээ. 

Дэлбэрэлтийн дараа түлшний төв хэсэгт олон мянган тонн ус хийсэн ба цацраг идэвхит бодистой усаа агуулахад хадгалж байжээ. Гэвч одоо агуулахын хэмжээ дүүрсэн бөгөөд далай руу урсгахаас өөр аргагүйд хүрсэн байна. 

Өмнөд Солонгосын засгийн газар ч мөн цацраг идэвхит бодистой усыг далайд хийхдээ хоёр орны иргэдийн эрүүл мэндэд нөлөөлөхгүй байх талд хамтарч ажиллахад бэлэн гэдгээ мэдэгджээ. 

Японд 2011 оны гуравдугаар сарын 11-нд болсон газар хөдлөлтийн улмаас Фукушимагийн атомын цахилгаан станц дэлбэрч агаарт цацрагт идэвхит бодис тархсан ба 100 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн юм. 

Эх сурвалж: CNN, Gizmodo