Токиогийн цагдаагийн газраас гаргасан бэлгийн халдлага үйлдэгчдийг айлгах зорилготой аппликейшн Японд өргөнөөр ашиглагдаж байна.

Тус улсын эмэгтэйчүүд ажил цуглах, тарах цагаар галт тэргэнд биед нь хамаагүй хүрэх, оролдох зэрэг бэлгийн халдлагын золиос болдог байна. Харин Digi Police гэх аппликейшнийг идэвхжүүлснээр бэлгийн халдлага үйлдэгдсэн хохирогчийн гар утаснаас “Боль” гэж чанга хоолойгоор орилох дуу гарах эсвэл “Энд гаж донтон байна. Туслаарай” гэх бичиг гарах бөгөөд үүнийг бусад зорчигчдод үзүүлдэг байна.

Энэхүү аппликейшнийг одоогоор 237 мянган удаа татсан байгаа нь бусад нийтийн үйлчилгээний аппликейшнтэй харьцуулахад маш том үзүүлэлт гэнэ. Токио хотын цагдаагийн газрын мэдээлснээр 2017 онд тус хотын метро, галт тэргэнд 900 удаагийн бэлгийн халдлага бүртгэгджээ. 

Хуулийн дагуу халдлага үйлдэгчийг 500 мянган иений торгууль эсвэл зургаан сар хорих ялаар шийтгэдэг ба хүч хэрэглэсэн тохиолдол хорих ялыг 10 хүртэлх жилээр нэмдэг юм.

Цагдаагийн газар Digi Police аппликейшнийг ахмад настнууд, хүүхдэд хулгайчдын талаар мэдээлэл өгөх зорилгоор 2017 онд гаргасан бөгөөд хэдэн сарын дараа бэлгийн халдлагаас сэргийлэх үйлдэл нэмжээ.

Нийгмийн ажилтнуудын хэлснээр бэлгийн гаж донтнууд ихэвчлэн гомдол мэдүүлэх магадлал багатай, даруухан эмэгтэйчүүдийг онилдог байна.

Эх сурвалж: France24, Channel news asia