Японд Даваа гарагийн өглөө эргийн Чиба хотоос эхэлсэн Факсай хар салхины улмаас томоохон хотын нэг сая гаруй айл өрх цахилгаангүй болж 100 гаруй нислэг хойшилжээ. Японы цаг уурын газрын мэдээлснээр хар салхины улмаас ширүүн бороо орж салхины хурд цагт 193 км цагт хүрсэн байна.

Хар салхи Токио хотыг дайрах үеэр томоохон метроны буудлын үйл ажиллагааг түр хугацаанд саатуулжээ. Мөн хурдны зам, ачааны хөлөг онгоц, төмөр замын үйл ажиллагаа хаагдсан байна. 

Үүнээс гадна гэрэл зургаас үзэхэд гудамжнууд үерийн усаар дүүрч модод живсэн ба замын тэмдэглэгээ, гэрэл унаж Хигаши Чиба галт тэрэгний буудлын дээвэр хууларчээ. Хар салхины улмаас нэг эмэгтэй амиа алдаж, 10 орчим хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж NHK мэдээлсэн байна. 

Хар салхины улмаас үер, хөрсний нуралт үүсэх эрсдэлтэй байсан учир Ням гарагийн орой Канагава, Шизуока, Токио хотод 150 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ. 

Факсай хар салхи маргааш 152 км цагийн хурдтайгаар Номхон далайг чиглэх төлөвтэй байгааг цаг уурчид хэлж байна. 

Эх сурвалж: CNN, NHK