Япончууд  хоолны автомат машин, супер ухаалаг суултуур, ногоон цайтай кит кат зэрэг хачирхалтай зүйлсийг бүтээдгээрээ дэлхийн хөгжлөөс гэрлийн жилийн өмнө явдаг гэхэд хэлстэхгүй. Тэд үнэхээр бүтээлч хэдий ч түрээсийн салбар арай хэтэрхий хөгжсөн гэмээр. Японд бүх л зүйлсийг түрээслэж болно. Тэдгээрийн хамгийн хачирхалтайг нь танд сонирхуулъя.

Болзоот хосын түрээс

Moedate гэх сайтад 20 доллар төлөөд олон төрлийн эмэгтэйгээс дуртайгаа сонгон түрээсэлж болно. Ингэхдээ гурван цаг түрээслэхэд 135,2 доллар, таван цаг нь 195,3 доллар байдаг гэнэ. Түрээсийн хугацааг нэг цагаар сунгахад 40 доллар нэмж төлөх ёстой юм байна.

Тус сайтын зүгээс таны болзооны төлөвлөгөөг гаргахгүй учир та түрээсийн найз бүсгүйтэйгээ хүссэнээ хийж болно. Гэхдээ бэлгийн харьцаанд орох хориотой аж. Үүнээс гадна болзоонд хийх бүх үйл ажиллагааны зардлыг түрээслэгч өөрөө төлдөг байна.

Харин бүсгүйчүүд эрчүүдийг түрээсэлдэг клубээр үйлчлүүлж болдог гэнэ. Тэнд үйлчлүүлэгчдээ үнэгүй уух зүйлээр дайлж олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг байна. Тус клубээр үйлчлүүлэхэд эхний удаад 20- 40 доллар төлөх ба байнгын үйлчлүүлэгчдээ хямдрал үзүүлдэг гэнэ. Клубийн хамгийн олон үйлчлүүлэгчтэй залуус сард  60 мянган долларын цалин авдаг байна.

Роботын түрээс

Уакамару гэх энэ роботыг компаниуд угтан авах үйлчилгээний ажилд түрээсэлдэг байна. Уг робот үйлчлүүлэгчидтэй хүссэн мэндчилгээгээр мэндэлж тэднийг өхөөрдөм царайгаараа татдаг гэнэ. Роботын үнэ 2007 онд өдрийн 1200 доллар байжээ. Харин шинэчлэгдсэн загвар нь илтгэл тавьж чаддаг тул илүү үнэтэй болсон байж магадгүй юм.

Цагаан арьст эрчүүдийн түрээс

Энэ нь цагаан арьстай эрчүүдээр цай, хоол зөөлгөн, “гүнж” гэж дуудуулах түрээсийн үйлчилгээ юм.

“Авс” шиг орон сууцны түрээс

Япон газар нутаг багатай учир өчүүхэн зайг ч хэмнэдэг. Тиймээс Япончүүд 2.44 метр урттай өрөө түрээсэлдэг байна. Гаднаасаа шүүгээ шиг л харагддаг, дээр дээрээсээ давхралдсан уг өрөөнүүдийн нэг сарын түрээс цахилгаан, халаалтын төлбөртэйгөө нийлээд 500 доллар гэнэ.

Тэжээмэл амьтны түрээс

Японд муурны кафе байдаг ба энд 15 хүртэлх доллараар муурнуудтай тоглож хооллох боломжтой гэнэ. Харин нохой сонирхогчид цагаар нохой түрээсэлж болдог байна.

Уйлах өрөөний түрээс

Токиод байх нэгэн зочид буудал ганцаараа уйлах хүсэлтэй эмэгтэйчүүдэд нэг шөнийн 100 долларын өрөө санал болгодог байна. Уг өрөө тансаг зэрэглэлийн сальфетика, нүүрний будаг арилгагч, нүдний ууран маск, сэтгэл хөдөлгөм кино зэргээр үйлчилдэг аж.

Гэр бүлийн түрээс

Хэрэв та гэр бүлийнхнийгээ үзэн яддаг бол шинийг түрээслэх боломжтой. Японд гэр бүлийн түрээсийн үйлчилгээ явуулдаг олон агентлаг бий. Тэд хуримын гэрч бүсгүйчүүд, багш нартай уулзуулах эцэг эх, гэртээ хамт байж ач, зээ зэргийг түрээслэгчдэд санал болгодог гэнэ. Уг үйлчилгээг анх 1992 онд Japan efficiency гэдэг компани нэвтрүүлсэн бөгөөд гэр бүлийг 1000 доллараар түрээслүүлдэг байжээ.

Эх сурвалж: The Loop