Японы 83 настай эмэгтэй Масако Вакамияа бол дэлхийн хамгийн өндөр настай гар утасны аппликейшн хөгжүүлэгчдийн нэг юм. Тэрээр анх 2017 онд өндөр настнуудад зориулсан Хинадан гэх тоглоомын аппликейшныг бүтээсэн байна.

Вакамияа ганцаараа амьдардаг бөгөөд анхаарлаа 100 хувь аппликейшн хөгжүүлэх, хэлний бэрхшээлээ даван туулахад зарцуулдаг гэнэ. Тэрээр хэлэхдээ, “Алдааны мэдэгдэл, онлайн зааварчилгааимэйлАпп сторт тоглоомоо байршуулах талаар биш харилцаа Англи хэл дээр учир манай үеийн хүмүүст энэ нь их хүндрэлтэй байсан” гэв.

Вакамияа 60 настайдаа ээжийгээ асарч байхдаа найзуудтайгаа холбогдох гэж анхны компьютераа авжээ. Иймдээ ч тэрээр бусад өндөр настнуудыг технологийн ач тусыг ойлгож хоорондоо холбогдон ганцаардлаас зайлсхийхийг хүсдэг гэнэ. Улмаар тэрээр TEDxTokyo, НҮБ-ын индер дээр илтгэл тавьж өөрийн түүхээ хуваалцахын зэрэгцээ Apple-ын гүйцэтгэх захирал Тим Күктэй уулзсан байна.

Япон нь дэлхийн хамгийн өндөр наслалттай орон бөгөөд дөрвөн хүн тутмын нэг нь 65-аас дээш настай байдаг гэнэ.

Эх сурвалж: CNN