Японы Ваак компани хиймэл оюун ухааны технологи ашиглан хулгайчдыг үйл хөдлөл, биеийн хэлээр нь илрүүлдэг VaakEye гэх программ бүтээжээ.

Энэхүү программ нь сэжиг бүхий үйлчлүүлэгчийг автоматаар илрүүлж дэлгүүрийн ажилтанд мэдэгддэг бөгөөд 81 хувийн баталгаатай мэдээлэл өгдөг байна. Программын сарын хэрэглээ нь хяналтын камер тутамд 162 доллар юм.

Уг программыг бүтээхэд 100 мянган цагийн хяналтын камерын бичлэгийг ашигласан байна. VaakEye программыг өнгөрсөн сард худалдаанд гаргасан бөгөөд өдгөө Японы 50 дэлгүүрт ашиглаж байгаа юм.

Энэхүү программын ачаар Японы дэлгүүрийн хулгайн хэргээс болж амсах хохирол 77 хувиар буурсан байна. Дэлхий даяар 2017 онд дэлгүүрийн хулгайн хэргийн улмаас 34 тэрбум долларын хохирол амсжээ.

Эх сурвалж: CNN, New atlas