Японы эрдэмтэд хүний эсийг амьтанд суулгах туршилтыг бүрэн дуусгах зөвшөөрлийг Засгийн газраасаа авлаа. 

Эрдэмтэд хүний эсийг хулгана, хархны үр хөврөлд суулгаад үүнийгээ тээгч амьтан болох гахайн хэвлийд бойжуулахаар төлөвлөсөн байна. Тэдний зорилго хүний эсээс бүтсэн эрхтэнтэй амьтан гаргаж авах ба үүнийг хүний донор болгохоор зорьж байгаа юм. 

Японы засгийн газар амьтны үр хөврөлд 14 хоногоос доош насны хүний эсийг суулгаж, үүнийгээ тээгч амьтанд хийхийг өнгөрсөн гуравдугаар сар хүртэл хориглоод байсан юм. Учир нь тус улсын боловсролын газар уг туршилтыг бүрэн дуусгахыг шаардсан байна. 

Хүн амьтны эрлийз үр хөврөлийн туршилтыг Америк зэрэг орнуудад хийдэг ч бүрэн дуусгаж байгаагүй юм. 

Зарим эрдэмтэд хүний эс амьтны тархины хөгжилд сөргөөр нөлөөлж танин мэдэхүйн чадварыг нь алдагдуулна гэж үздэг байна. Харин Японы эрдэмтэд хүний эс зөвхөн нойр булчирхайд үйлчилж байхаар тооцоолжээ. 

Учир нь амьтны үр хөврөл нойр булчирхай зэрэг эрхтэнг боловсруулахад генийн дутагдал бий болдог байна. 

Эх сурвалж: Interesting engineering, Nature