Японы Ёкохамагийн эрэг дээр байгаа Даймонд Принцесс хөлгөөс Америкийн засгийн газар иргэдээ авлаа. Нийт 340 иргэнийг хоёр онгоцоор авсан ба тэдний 14 нь коронавирусийн халдвартай байна. 

Онгоц Техас болон Калифорнид газардсан бөгөөд халдвартай болон сэжигтэй хүмүүсийг Небраска муж руу шилжүүлжээ. 

Халдвартай иргэдийг нислэгийн турш тусгаарласан ба Небраскад ирээд шууд эмчилгээг эхлүүлсэн байна. Харин бусад зорчигчийг 14 хоног тусгаарлах юм. 

Японд үлдсэн усан онгоцон дээр 99 шинэ халдвар бүртгэгдсэн ба энэ тоо ихсэх шинжтэй байгаа гэж Америкийн халдвар судлаачид хэлж байна.

Одоогийн байдлаар коронавирусээр халдварласан 73333 хүн байгаа ба нас барсан хүмүүс 1873-т хүрчээ.  

Эх сурвалж: CBS, NYTimes