Японы Хоккайдо мужийн ойролцоох Эсанбэ Ханакита Кожима гэх эзэнгүй жижиг арал далайн усанд автаж алга болжээ.

Уг арлыг Япон Номхон далайн дайны дараа ЗХУ-аас булаан авсан бөгөөд өдгөө ч Оростой эзэмшлийн маргаантай байдаг аж.

Арал дээр хамгийн сүүлд 1987 онд судалгаа явуулахад хуурай газраас ердөө 1.4 метрийн өндөрт байсан ба салхи, тэнгисийн хайлсан мөсний түрлэгээс болж далайн түвшин нэмэгдсэн гэж эргийн хамгаалагчид үзэж байгаа юм.

Японы засгийн газар 2014 онд газар нутгаа томсгохын тулд 158 эзэнгүй арлыг өөрсдийн эзэмшил болгон бүртгэсэн бөгөөд Сэнкаку, Дайою арлуудын төлөө Хятадтай эзэмшлийн маргаантай байдаг юм.

Дашрамд дурдахад, өнгөрсөн сард болсон Валака хар салхины улмаас Америкийн Хавай арлын хэсэг газар мөн л алга болсон байна.

Эх сурвалж: The Guardian, Global news