Японы онлайн худалдааны Зозо компанийг үүсгэн байгуулагч, 44 настай Юсаку Маезава сарыг тойрох Тэргэл сарны хосууд телевизийн шоунд хамт оролцох бүсгүй байж байгаагаа мэдэгдлээ. 

Тэрээр энэ талаар, “Сэтгэл минь ганцаардаж байгаа учир нэг бүсгүйг хайрламаар байна. Ирээдүйн ханьтайгаа сансраас хайр түгээмээр байна” гэж вебсайтдаа бичсэн байна. 

АбемаTV сайтаар шууд дамжуулах уг шоунд оролцогч нь 20-оос дээш насны, ганц бие, эерэг бодолтой, сансарт нисэх хүсэлтэй байх ёстой гэнэ. 

Шоуны бүртгэл энэ сарын 17-ныг хүртэл үргэлжлэх ба ялагчийг гуравдугаар сарын сүүлээр тодруулах юм. 

Маезава нь SpaceX компаний 2023 онд сар руу аялах хөтөлбөрийн анхны аялагч болсон билээ. Тэрээр уг аялалд нэлээдгүй мөнгө төлсөн ба хэд хэдэн уран бүтээлчдийг авч авна гэж мэдэгдсэн юм. 

Маезава саяхан 27 настай, жүжигчин найз бүсгүй Аяаме Горикигоос салсан байна. Тэрээр хамгийн сүүлд 1000 твиттерийн дагагчдаа есөн сая доллар бэлэглэнэ гэж мэдэгдсэн юм. 

Эх сурвалж: Japantimes, BBC