Японы онлайн худалдааны Zozotown сайтын үүсгэн байгуулагч, тэрбумтан Юсаку Маэзава Space X компаний Big Falcon Rocket пуужингаар сарыг тойрох анхны зорчигч болжээ.

Маэзава 2023 оны эхээр хийх долоо хоногийн аялалдаа уран бүтээлчдийг хамт авч явах бөгөөд үүнийгээ #dearMoon гэх урлагийн төсөл болгох гэнэ.

Энэ талаар тэрээр “Би тус пуужингийн бүх суудлыг худалдаж авсан. Иймээс зургаагаас найман уран бүтээлчийг надтай хамт сарыг тойрох аялалд уримаар байна. Энэ нь үнэ төлбөргүй бөгөөд тэд эргэж ирээд аяллын хөлсөнд ямар нэг урлагийн бүтээл туурвихад л хангалттай” гэжээ.

Маэзава одоогоор хэнийг урихаа шийдээгүй байгаа ч зураач, хөгжимчин, найруулагч зэрэг салбар бүрийн эрхмүүдтэй хамт аялах сонирхолтой байгаа гэнэ.

Тэрээр одоогоор аялалд хэдий хэмжээний төлбөр төлсөн нь тодорхойгүй байна.

SpaceX компани өнгөрсөн оны хоёрдугаар сард Falcon Heavy rocket пуужингаараа Юсаку Маэзава болон өөр нэг зорчигчийг сар руу аялуулна гэж мэдэгдсэн юм. Гэвч энэ оны эхээр арай жижиг пуужин болох Big Falcon Rocket-ыг ашиглахаар болжээ.

Эх сурвалж:  The Verge, CNBC