Японы засгийн газар Өмнөд Хятадын тэнгис дэх найман км.кв талбайтай Магешима арлыг ирэх гуравдугаар сарын сүүлээр Америкийн армид 16 тэрбум иенээр авч өгөх гэнэ. Ингэснээр тус аралд Америкийн армийн тээвэрлэгч онгоцны газардах сургуулилт хийгдэх юм.

Америк, Японы засгийн газар 2011 онд Номхон далайд орших Иво Жима арал дээрх Америкийн цэргийн баазыг Магешима арал руу нүүлгэхээр тохиролцжээ. Мөн Канагава муж дахь Ацуги баазыг Ямагучи мужийн Ивакуни бааз руу шилжүүлхээр болсон байна.

Энэхүү тохиролцооны дагуу Японы засгийн газар арлыг эзэмшигчтэй хэлэлцээр хийж байгаа ба үнийн тал дээр санал зөрөлдөөнтэй байгаа гэнэ. Арлыг худалдан авсан даруйд Японы батлан хамгаалах яам Дотоодын аюулгүй хүчний баазын барилгын ажлыг эхлэх бөгөөд уг баазыг Америкийн арми ч ашиглах боломжтой байна.  

Японы засгийн газар энэ оны төсөвт арлын байгаль орчны нөлөөллийн татвар зэрэг зарлагад 596 сая иен төсөвлөсөн байна.

Эх сурвалж: Japan times, RT