Бид тоймлоё, Та унш

2019.10.16 Лхагва                                           12°C  2,670.53  Эд малын гарлагатай

Чухлыг тоймлоё 


Япон хүүхдүүд хамгийн эрүүл 

Энэ нь үдийн цайн хөтөлбөртэй нь холбоотой ба хоолны цэс нь илчлэг ихтэй байдаг гэнэ. Мөн гаднаас савтай хоол оруулдаггүй бөгөөд үдийн хоол нь 600-700 орчим калортой үхэр, загасны мах, хүнсний ногооноос бүрдсэн байна.

Үдийн цайг ангиасаа

Үдийн хоолыг цайны газарт биш ангид нь бэлтгэдэг ба тухайн хоолны илчлэгийн талаар хүүхдүүдэд тайлбарлаж, эрүүл хооллолтын талаар сургалт орно. Ингээд хоолоо идсэний дараа хүүхдүүд өөрсдөө ангиа цэвэрлэдэг байна. 

Харин Монголд, 

Хүүхдүүд үдийн цайнаас хоногийн хоолны илчлэгийн 15%-г авах ёстой ч хэмжээндээ хүрдэггүй юм. Нэг хүүхдийн үдийн хоол ₮600 төсөвтэй ба хүүхэд өдөрт авах ёстой илчлэгээ бүрэн авч чадахгүй байх нь өсөлт хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байна.


Монгол эрдэмтдийн бүтээл 

ЗГ-аас угаарын хий мэдрэгчийг гэр хорооллын өрхөд үнэгүй тараахтай холбоотойгоор Монгол эрдэмтэд мэдрэгч төхөөрөмж бүтээлээ. Энэ нь LCD дэлгэц дээр угаарын хийн хэмжээг харуулж, зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан үед дуут дохио өгөх юм. Мэдрэгчийг үнэгүй тараахад ₮6 тэрбумыг төсөвлөсөн ба одоогоор Монгол эрдэмтдийн бүтээлийг дэмжих эсэх нь тодорхойгүй байна. Шахмал түлшинд 273 иргэн угаартаж, 7 хүн нас барсан юм.


Нигерийн 2 тамирчныг хөөлөө

Монголд жуулчны визээр ирсэн Нигерийн хөлбөмбөгийн 1 тамирчныг 10/11-нд албадан гаргаж, нөгөөхийг нь 10/26-нд гаргахаар боллоо. Тэд 30 хоногийн жуулчны визээр 2018 онд Монголд ирсэн ч буцах зардалгүй гэх шалтгаанаар жил гаруй хугацаанд амьдарсан байна. Иймд тэднийг тус бүр ₮2 саяар торгож, манай улсад нэвтрэх эрхийг нь 3 жилээр хаслаа.


Америк Туркт хориг тавилаа

Сирид цэргийн ажиллагаа явуулж буй Туркт хориг тавьж яаралтай галаа зогсоохыг Трамп санууллаа. Ингэснээр Турктэй хийсэн $100 тэрбумын худалдааны гэрээ цуцлагдаж, гангийн импортын 50% татвар хэрэгжиж эхэллээ. Мөн Туркийн Батлан хамгаалах, Эрчим хүч, Дотоод харилцааны сайд нарт хориг тавьсан ба удахгүй Америкийн төлөөлөгчдийг Турк руу илгээж хэлэлцээр хийх гэнэ.


Мярайлаг хүүхэд харшил тусах магадлал өндөр 

Хүүхдийн жингийн 1 кг тутамд харшлын эрсдэл 44%, чонон хөрвөсийн эрсдэл 17%-р нэмэгддэг байна. Учир нь харшил нь ген ба бусад хүчин зүйлсээс шалтгаалсан дархлаатай холбоотой өвчин юм. Иймд хэвийн жинтэй хүүхдийн дархлаа сайн байдаг ба самрын харшил зэрэг нь насан туршид нь үлддэг байна. Нярайн жин 2.5-4 кг байх нь хэвийн юм.

Таны сонорт


Image result for drink water icon Хүүхэд өдөрт 10-11 аяга ус уух шаардлагатай. 

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр