Өмнөд Солонгосын засгийн газар Японтой байгуулсан батлан хамгаалахын мэдээлэл солилцох гэрээгээ цуцлахаар боллоо. Өмнөд Солонгосын засгийн газрын ордны төлөөлөгчийн хэлснээр уг шийдвэр нь Японы тал Өмнөд Солонгосыг худалдааны итгэлт түншийн жагсаалтаас хассаны хариу арга хэмжээ гэнэ. 

Японы засгийн газар өнгөрсөн сарын нэгэнд Өмнөд Солонгос руу гаргах өндөр технологийн материалд хориг тавьж зөвхөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан худалдаа хийнэ гэдгээ мэдэгдсэн байна. 

Энэхүү хоригоос болж Өмнөд Солонгосын 1100 нэр төрлийн экспортын бараа Японы засгийн газраас зөвшөөрөл авахын тулд гурван сар хүлээх шаардлагатай болжээ. 

Хоёр орны харилцаа 20-р зууны Японы колончлолын үеийн асуудлаас болж хүндхэн байдаг юм. Улмаар Өмнөд Солонгосын дээд шүүх дэлхийн хоёрдугаар дайны үед Японы компанид албан хүчээр ажиллаж байсан иргэдийг шүүхэд гомдол гаргахыг зөвшөөрсөн байна. Харин Японы тал өөрсдийнх нь эсрэг ирсэн гомдлуудыг хүлээн аваагүй юм. 

Эх сурвалж: CNN, The guardian