Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Японы ерөнхий сайд Шинзо Абэ төрийн хүндэтгэлийн ордонд хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Шинзо  Абэ Японы зарим бүсийг дайрсан байгалийн гамшигтай холбогдуулан манай улсаас хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлсэн байна.  

Мөн банк, санхүүгийн зарим хүндрэлээ шийдсэний дараа Японы Засгийн газраас Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудалд хоёр дахь шатны санхүүгийн дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн гэжээ.

Харин ерөнхий сайд У. Хүрэлсүх эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нарүхитог Японы эзэн хааны сэнтийд залрах төрийн ёслолд оролцсон ба айлчлал маргааш дуусна.