Тээврийн цагдаагийн алба болон холбогдох байгууллагаас гаргасан саналын дагуу хэт ойрхон байрлалтай явган хүний гарцыг цөөлөх ажил эхэллээ. Учир нь хэт ойрхон байрлалтай явган хүний гарц нь хөдөлгөөний аюулгүй байдал болон эрчимд сөргөөр нөлөөлдөг байна.

Тухайлбал, Саппоро 21-р хороолол, 25-р эмийн сан, ТБД андууд, Арслантай гүүр, Бөхийн өргөө, Хүнсний-1, Монгол улсын консерватори зэрэг газрын явган хүний гарц хэт ойрхон байрлалтай юм. Үүнээс болж замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг гэж Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт инженерчлэлийн газраас мэдэгдлээ. 

Улаанбаатарт ойролцоогоор 400 гаруй явган хүний гарц байгаа ба  явган зорчигчийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан явган хүний гүүрэн болон нүхэн гарц ес байна. Харин гэрлэн дохиотой явган хүний гарц 46 байгаа бөгөөд энэ нь нийт явган хүний гарцын 16 хувийг эзэлж байгаа юм.