Зуны улирал хаяанд ирсэн энэ үед бие ил гарсан хувцас өмсмөөр байв ч язралтаасаа санаа зовоод байна уу? Язралт нь арьс уян хатан чанараа алдсан эсвэл хэт их сунасан үед үүсдэг байна. Тиймээс язралтыг арилгах энгийн аргуудыг сонирхуулъя.

Язралтын эсрэг тос

Какао агуулсан тос болон чийгшүүлэгч язралтыг багасгаж, бүрмөсөн арилгах чадвартай. Гэхдээ та хөхүүл эсвэл жирэмсэн бол тос түрхэхээсээ өмнө эмчээс зөвлөгөө авч ямар нэг гаж нөлөөтэй эсэхийг лавлаарай.

Оливын тос

Үүнийг язарсан хэсэгтээ түрхэж дээрээс нь халуун чийгтэй алчуур тавиарай. Оливын тос нь маш олон төрлийн эрдэс бодис болон антиоксидант агуулдаг учир язралтыг арилгах шидтэй байна.

Лимоны шүүс

Лимоноо голоор нь зүсээд язарсан хэсэгтээ массаж хийгээрэй. Үүнийг хамгийн багадаа 10 минут хийх хэрэгтэй. Мөн лимон болон өргөст хэмхийн шүүсийг тэнцүү хэмжээтэй хольж язарсан хэсэгтээ түрхэж болно.

Зуун наст

Зуун настын тайвшруулах үйлчилгээ нь язарсан арьсыг эмчлэхэд нэн тохиромжтой. Зуун настын шүүсийг A, E витаминтай хольж сайтар хутгаж язарсан хэсэгтээ түрхээрэй.  Ингээд таван минутын дараа бүлээн усаар зайлна. Мөн зуун настын шүүсийг дангаар нь түрхсэн ч болно.

Төмсний шүүс

Амин дэм, эрдэс бодисоор баялаг тул арьсыг нөхөн сэргээх чадвартай. Дунд зэргийн хэмжээтэй төмсийг цэвэрлэж хэрчээд язарсан хэсгийнхээ арьсыг зөөлөн үрнэ. Төмс шүүсгүй болсны дараа арьсаа бүлээн усаар угаах юм.

Витамин А,Е,С

Эдгээр витамин нь арьсны уян хатан байдлыг сайжруулж, язралт үүсэхээс хамгаалдаг байна.

Усанд орсныхоо дараа биеийн тос түрхээрэй

Усанд орсныхоо дараа биеийн тосыг язарсан хэсэгтээ түрхэж 10 минутын турш иллэг хийгээрэй. Гэхдээ заавал усанд орсны гэлтгүй язарсан хэсэгтээ байнга тос түрхэж иллэг хийснээр арьсны уян хатан чанар сайжирч язралт арилна.

Язралтыг арилгахад цаг хугацаа шаарддаг учир та шантрахгүйгээр хичээгээрэй. Амжилт хүсье.