МХЕГ-аас Заамар сумын нутагт уул уурхай эрхэлж буй ААН, байгууллага, бичил уурхайн нөхөрлөлийн үйл ажиллагаанд байгаль орчин, геологи, уул уурхай, хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ.

Шалгалтад 11 ААН, байгууллага, гурван бичил уурхайн нөхөрлөл хамрагдсан ба 181 зөрчил илэрсэн байна. Улмаар гурван ААН-ийн үйл ажиллагааг улсын ахлах байцаагчийн актаар зогсоож, 135 заалт бүхий албан шаардлага хүргүүлжээ.

Сануулахад, өнгөрсөн хоёрдугаар сард Заамарын нутагт үйл ажиллагаа явуулж байсан Эко Алтан заамар ХХК-ны уурхайд осол гарч дөрвөн иргэн нурангид дарагдан амиа алдсан юм. Гэвч өнөөдрийг хүртэл Эко Алтан заамар ХХК-д ямар нэг хариуцлага ногдуулаагүй байна.