Бид тоймлоё, Та унш

2019.10.21 Даваа                                 8°C  2,676.12  Эд, эдлэл идээ ундаа олдоно

Чухлыг тоймлоё 


Саарал жагсаалтад орлоо 

Монгол, Зимбабве, Исландыг саарал жагсаалтад оруулсан гэдгээ ФАТФ-аас албан ёсоор зарлалаа. Учир нь бид ФАТФ-аас ирүүлсэн зөвлөмжийг хангалтгүй биелүүлсэн ба саарал жагсаалтад орсонтой холбоотойгоор дахин зөвлөмж гаргалаа.

Ямар зөвлөмж гаргав?  
Монгол улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг багасгахад анхаарч, эрсдэл бүхий этгээдэд хориг тавихыг зөвлөсөн. Мөн мөнгө угаах өөр төрлийн үйл ажиллагаанд тавих хяналтаа сайжруулж, хуурамч мөнгөн тэмдэгтийг хураах шаардлагатай гэжээ.

Саарал жагсаалтаас хэзээ гарч болох вэ? 
Зөвлөмжийг бүрэн биелүүлсэн цагт жагсаалтаас гарна. Өмнө нь бид 2013 онд ФАТФ-ын саарал жагсаалтад орж, 2014 онд гарч байсан юм. Саарал жагсаалтад орсноор ОУВС, АХБ, Дэлхийн банк зэрэг ОУ-ын байгууллага манай улсад үзүүлэх санхүүгийн тусламжаа зогсоож, банкны гадаад гүйлгээ, валютын ханш тогтворгүй болох эрсдэлтэй байна.


Бахдам амжилтын эзэн

МУГТ Э.Содномпилжээгийн Токиогийн олимпын зардлыг Япон бүрэн хариуцахаар боллоо. Тэрээр Казахстанд болсон ДАШТ-ний үеэр -107 кг-д 247 кг-ыг цээжнээс шахсанаар Геннисийн амжилтад бүртгэгдсэн юм. Э.Содномпилжээ нь Рио-2016 паралимпийн хүрэл медальтай ба дэлхийн дээд амжилтыг хэд хэдэн удаа шинэчилжээ.


Хөнгөлөлттэй фитнесс

ЭМД-р фитнесс клубд хөнгөлөлттэй үнээр хичээллэх боломжтой боллоо. Гэхдээ зөвхөн магадлан итгэмжлэгдсэн клубд уг хөнгөлөлт үйлчлэх ба одоогоор Голден Жим 1-р салбар, Соёл фитнесс магадлан итгэмжлэгдээд байна. Бусад фитнессүүд хүсэлтээ гаргаснаар магадлан итгэмжлэгдэх боломжтой юм.


Турк галаа түр зогсоолоо

Сири дэх Курдын дайчид руу хийж буй дайралтаа 120 цаг зогсоох гэрээг Турк, Америктай хийлээ. Энэ хугацаанд Америкийн тал Туркт хориг тавихгүй ба галаа бүр мөсөн зогсоовол өмнөх бүх хоригоо цуцлах гэнэ. Туркийн арми Сирийн хилийн хотыг Курдуудаас чөлөөлж дүрвэгчдийг нутаг буцаах зорилготой байгаа юм. Харин Америк үүнийг хүчирхийлэл гэж үзэн галаа зогсоохгүй бол хориг тавина гэж анхааруулжээ.


НҮБ-ын шинэ гишүүн

Венесуэл улс НҮБ-ын Хүний эрхийн комиссын гишүүн боллоо. Гэвч хүний эрхийн байгууллага болон Америкийн тал уг шийдвэр нь Венесуэлийн иргэдийг дорд үзсэн явдал гэж үзжээ. Учир нь Венесуэл ОУ-ын хүмүүнлэгийн тусламжийг улс төрийн зорилгоор ашигладаг ба ЗГ-ыг шүүмжилсэн хүмүүс шоронд хоригддог юм. Мөн ЭЗ, нийгмийн хямралаас болж 4.5 сая гаруй иргэд нь дүрвэжээ.

Таны сонорт


Сурагчдын амралт Баасан гарагт эхэлнэ.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр