Люксембургийн Space Cargo Unlimited компани судалгааны зорилгоор Олон улсын сансрын станцад 12 шил Франц дарс аваачсан байна. Улмаар Люксембург, Франц, Германы эрдэмтэд сансрын жингүйдэл, цацраг дарсанд хэрхэн нөлөөлж байгааг жилийн хугацаанд судлах ба хоолны салбарт шинэ нээлт хийх зорилготой юм. 

Дарс үйлдвэрлэхэд хөрөнгө, нян ашиглан химийн процесс явуулдаг учир сансрын судалгаанд тохиромжтой байна. Space Cargo Unlimited компани ирэх гурван жилд ХАА-н зорилгоор сансарт зургаан туршилт явуулах ба энэ удаагийнх анхных нь юм. 

НАСА сансрын станцад ийм төрлийн бизнес явуулах боломж олгож эхэлсэн байна. Тухайлбал, 2017 онд Германий шар айраг үйлдвэрлэгч Будвайзер компани Ангараг гарагт бүтээдэхүүнээ үйлдвэрлэх боломжтой эсэхийг судлахаар сансрын станц руу арвай буудай илгээж байжээ. Мөн 2015 онд Японы согтууруулах ундаа үйлдвэрлэгч Сантори компани вискиний дээж сансар руу илгээж байсан юм. 

Гэхдээ хамгийн анх 1985 онд Францын сансрын нисгэгч нэг шил дарс авч явсан ба шилийг нь таглаад орбитод хаясан байна. 

Эх сурвалж: Japantimes, Quartz