Клое Кардашиан

Реалити шоуны од Клое Кардашиан 2016 онд найз Эмма Гредетэйгээ хамтран Good American брэндийг үүсгэн байгуулжээ. Тус брэнд нь анх жижиг хэмжээтэй жинсэн хувцас үйлдвэрлэдэг байсан бол өдгөө спорт хувцас үйлдвэрлэж байгаа юм. 

Image result for Khloe Kardashian Good American brand

Бейонсе

Тэрээр ээжтэйгээ хамтран House of Deréon брэндийг гаргасан ба 2016 онд Topshop компанитай хамтарч уг брэндээ Ivy Park нэртэйгээр өргөжүүлсэн байна. Уг брэнд нь спорт хувцас үйлдвэрлэдэг бөгөөд Бейонсе 2018 оны 11-р сард Topshop компанийг бүхэлд нь худалдан авчээ. 

Image result for beyonce fashion

Рианна 

Поп од Рианна 2017 онд гоо сайхны бүтээгдэхүүний Fenty Beauty брэндийг үүсгэн байгуулсан бол 2018 оны Нью Йоркийн загварын долоо хоногийн үеэр дотуур хувцасны Savage x Fenty брэндээ танилцуулсан юм. Мөн тэрээр өнгөрсөн нэгдүгээр сард Dior, Givenchy, Fendi брэндүүдийн толгой компани болох LVMH-ийн дизайнераар ажиллахаар болжээ. 

Image result for Rihanna makes an appearance at Stance for the Clara Lionel Foundation on June 6 2018 in New York City.

Викториа Бекхэм 

Spice Girls хамтлагийн гишүүн асан тэрээр 2008 онд өөрийн Викториа брэндээ гаргаж чадварлаг загвар зохион бүтээгч гэдгээ харуулсан юм. Түүний загваруудыг загварын сэтгүүлийн олон редакторууд таашаадаг ба Викториа ч ихэнхдээ өөрийнхөө брэндийн хувцасаар гаргардаг байна.

Image result for Victoria Beckham fashion

Руни Мара 

Жүжигчин Руни Мара долоон жилийн өмнө цагаан хоолтон болсноос хойш амьтны гаралгүй материалаар хийсэн хувцас олох гэж нэлээд зовдог талаар Vogue сэтгүүлд ярьсан юм. Улмаар тэрээр 2018 онд найзуудтайгаа хамтран 100 хувь байгальд ээлтэй, амьтны гаралгүй материалаар хийсэн хувцас, гоёл чимэглэлийн Hiraeth брэндийг үндэслэжээ. 

Related image

Селин Дион

Дуучин Селин Дион илэг, савхи зэрэг дээд чанарын материалаар хийсэн цүнх, түрийвч, гар тээшний коллекц гаргадаг юм. Мөн тэрээр Канадын Бугатти компанитай хамтарч байсан ба 2018 онд Нунуну хүүхдийн дэлгүүртэй хамтарч Célinununu хүүхдийн хувцасны брэндээ гаргасан байна.

Image result for celine dion singing

Кэндалл болон Кайли Женнер 

Реалити шоуны одод Кэндалл, Кайли Женнер нар 2015 онд хувцас, гоёл чимэглэлийн Kendall+Kylie брэндийг үүсгэн байгуулжээ. Тус брэнд хямдхан болон үнэтэй хувцас зардаг учир худалдан авалт сайтай байсан юм. Гэвч олон асуудалд орооцолдож байсан ба 2017 онд реппер агсан Тупак Шакур, Notorious B.I.G нарын зургийг зөвшөөрөлгүй ашигласан хэрэгт холбогдсон юм. Улмаар алдартнуудыг зургийг ашигласан хувцсаа зах зээлээс эргүүлэн татсан байна. 

Image result for After years of collaborating with other brands Kendall and Kylie Jenner launched their very own readytowear and...

Кэндис Свейнпол 

Викториа Секретийн сахиусан тэнгэр Кэндис Свейнпол өөрийн усны хувцасны Tropic of C брэндийг байгуулсан юм. Уг брэнд нь эко технологи ашиглахыг илүүд үздэг бөгөөд өндөр чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. 

Image result for Candice Swanepoel walks the runway during the 2018 Victoria's Secret Fashion Show.

Никки Реед 

Жүжигчин Никки Реедийн үүсгэн байгуулсан BaYou With Love брэнд нь байгальд ээлтэй гоёл чимэглэл, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг илүүд үздэг юм. Иймээс тус брэнд Делл компанитай хамтран компьютерын эх хавтангийн хаягдлаас гаргаж авсан алтаар 14-18 каратын гоёл чимэглэл хийж байжээ. Үүнээс гадна дахин боловсруулсан даавуу, химийн бодис багатай материал зэргийг бүтээгдэхүүндээ ашигладаг байна. 

Image result for Actress Nikki Reed is known for her love of nature so it makes sense that she's put that passion and energy into BaYou...

 Эх сурвалж: Glamour